Searching...
Thursday, March 6, 2014

Torrent-ын талаар

 Интэрнетээс ямар нэгэн программ, тоглоом, дуу эсвэл кино зэргийг хэрхэн амар хялбар аргаар олж татах вэ? гэсэн асуудалтай өдөр болгон хүмүүс тулгардаг байх. Хэрэв таньд ийм асуудал тулгарч байвал наашаа анхаарлаа хандуулна уу?
Таньд Torrent -г санал болгож байна. Torrent сүлжээ гэдэг нь P2P буюу Peer To Peer -н нэгэн төрлийн сүлжээ юм. Edonkey, Kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд мөн байдаг. Эдгээр сүлжээнүүд нь ямар нэгэн сервэрээс биш шууд хүмүүс хоорондоо компьютерээсээ файлаа хуваалцах боломжыг олгож байгаа юм.

Давуу талуудыг нь дурьдвал: 
  • Маш хурдан учир нь ганц сервер компьютерээс биш олон хүний компьютерээс зэрэг таталт хийх боломжийг олгосон байдаг.
  • Хүссэн үедээ зогсоогоод тэндээсээ дахин үргэлжлүүлэх боломжтой тул та файлаа татаж байхад унтрахвий гэхээс айх шаардлагагүй юм.
  • Бусад Warez сайтууд шиг холбоос үхнэ гэсэн ойлголт байхгүй. Ингэснээр та хэдий устгасан ч хэзээ ч дахин татаж болно гэсэн үг.
  • Багтаамж нь их тул бусад Warez сайтууд шиг жижиглэж олон болгосон файл татах шаардлагагүй зөвхөн нэг файл татаж байгаа мэт татах болно.
  • Бараг бүх шинэ кино, дуу, тоглоом, программыг өндөр чанартайгаар хайж олоод татах боломжтой байдаг.
Зэрэг давуу талуудтай юм. Би өнөөдөр зөвхөн Torrent -г илүү түлхүү танилцууллаа. Мэдэж та өөрөө eMule, Limewire зэрэг P2P сүлжээний программуудыг туршаад үзэхэд илүүдэхгүй л болвуу.

Ихэнх хүмүүс P2P сүлжээнээс юм татах аюултай илүү их вирустай гэж ташаа ойлгодог. Яг тухайн программыг өөрийнх нь албан ёсны сайтаас татаад, мөнгө төлөөд хэрэглээгүй л бол бусад Warez сайтаас татахад, Crack-даад хэрэглэхэд мөн л адил ихэвчлэн вирустай байдаг. Тэгэхээр нэгэнт Warez сайтаас юм татаад хэрэглэдэг бол та Torrent -оос айх хэрэггүй. Бас кино, дуу зэрэг нь харьцангуй вирус тараагаад байх нь гайгүй байдаг.  

Мэдээлэл бэлтгэсэн: *St@[R]* 

0 comments:

Post a Comment

 
Back to top!