Searching...
Thursday, March 6, 2014

Opozit хамтлагын түүх

 Opozit хэмээх хамтлаг нь аль хэзээний Монголын хип-хоп урсгалд өөрсдийгөө таниулж чадсан мөн томоохон төлөөлөл билээ. Та бүхэндээ Opozit хамтлагыг танилцуулж байна. 

     Opozit /Опозит/ нь Монгол Улсад нэрд гарсан хип-хоп хамтлаг юм. Тус хамтлаг нь 2004 оны 1 сарын 4-с хойш уран бүтээлээ одоог хүртэл туурьваж байгаа аль хэзээний 10н настай хамтлаг юм. Анх Шоо гэсэн нэрээр нэрд гарсан уг хамтлагт дөрвөн гишүүн байсан ба үүнд Bilucci /Энэрэл/, Лигро /Оргил/ , Тугал /Гантулга/, A.K.A Одко гэсэн гишүүд байсан байна. Одоогоор Лигро /Оргил/, A.K.A Одко хоёр нь уран бүтээлээ завсарласан ч Энэрэл, Гантулга хоёр уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж байгаа юм. Саяхан Гантулга маань С.Т.А авсанаас болж дотроо маргалдан уг хамтлаг саяхан тарсанаа албан ёсоор олон нийтэд заралсан болно. Гэвч уг хамтлаг буцаж удахгүй нийлэнэ гэсэн найдлага "Хамгийн Сайхан нь" УСК-ноос харагдаж байгаа юм. Уг киноны гол дүрд Гантулга, Энэрэл хоёр тоглох нь тодорхой болжээ.
 
Та бүхэндээ Opozit хамтлагын түүхийг өөрсдийх нь ярилцлаганаас сонирхуулая.
 
Belucci /Энэрэл/ -н ярианаас :
     
     Би опозит хаанаас эхэлсэн бэ гэж бодож үзлээ. Опозит тэгтэл намайг бэлтгэл ангид орсон тэр цагаас эхэлсэн ажээ. Манай ангид минутанд 100-аас дээш үг уншдаг 3 хүүхэд байсан юм. Тэдний нэг нь миний муу гал хам.
     
     Духан дээрээ сөөсөгтэй, шилэн дээрээ гэзэгтэй гүйж чаддаггүй жаал – Гантулга. Гүйхээр бөөр нь өвдөөд байна гээд биеийн тамирийн хичээлд оролцохгүй. Түүнийг дооглоод зугтчихад хойноос гүйгээд гүйцэхгүй. Нэг удаа манай ангийнхан түүнийг ММ Агентлаг гэж тал талаас нь дооглож зугтаасаар байгаад уйлуулж билээ. А. Гантулга гэдэг нь ММ Агентлаг болж байгаа нь тэр. Намайг Г. Энэрэл – тэр нь тэгээд Генерал болно. Сайхан ч байж дээ. Илүү дутуу зүйл бодохгүй, боддог хоёр зүйл нь PlayStation, нохой зодоон 2. Би Undertaker, би Mankind, би Shawn Michaels, би Big Show, Stone Cold гээд л. Ангийнхаа том биетэй охидыг Chyna гэнэ. PlayStation-ий хувьд бол… би ер нь Тугалыг Sony-той болохоор нь л найзалсан шд. Хэрвээ Тугалд Sony байгаагүй сэн бол юун опозит, хаха.
     
     Тэгээд л нэг мэдэхэд 4-р анги болж билээ. Lumino – Бүтэлгүй хайр ёстой нэг хит болж, манай ангийнхан бүгд үгийг нь цээжилчихсэн, би ганцаараа Britney Spears сонсож байв аа хө. Ах одоо л үгийг нь цээжлэхгүй бол ёстой жинхэнэ муу авснаас муухай юм болно биз дээ. Гэртээ очоод ФМ-ээс бичиж аваад л цээжилж гарав аа. Маргааш нь анги дээр нүүр бардам. Ингэж л анх хип-хоп гэдэг ахуйн үүдийг тогшсон доо. За тэгээд л монголоос авахуулаад гадаад хүртэл бүгдийг нь сонссон. Миний үеийн бүх хүүхдүүд яг л над шиг байсан. Сүүлд Night Train гарч ирж жаахан хазайлгах хүртэл бүгд л FUBU өмсдөг байлаа хө. Долоо хоногт дор хаяж нэг тоглолт. Яаая, 2000 оны сонгуулиар Lumino-гийн Skitzo-гийн гарын үсгийг аваад л, сонгуулийн шоунуудыг ёстой алгасахгүй, заримдаа бүр тэнэг юм шиг ганцаараа үзнэ. UBS-ийн оройн мэдээгээр урд эгнээнд зогссон өөрийгөө хараад л, хөөрөөд л, Хуанжу Гэгийн зураг цуглуулаад л (Хуанжу Гэгт дурлаад л хаха).
     
     Нээрээ шүлэг их бичдэг байсан. Яагаад шүлэг бичдэг байсан юм бүү мэд. Нэг нүдээ нээсэн чинь шүлэг бичиж байсан. Хоёр нүдээ нээсэн чинь бичиж буй шүлэг улам тод харагдаж байсан. 3 нүдээ нээх гэтэл нүүд дуусчихсан байж билээ.
     
     2004 оны шинэ жилээр ангийнхаа хэдэн жаалтай хамтлаг болоод дуулав аа. Тэгээд л сургуулиас гарч явсан чинь Тугал “Хо чи чинь дуулдаг байсан юм уу, надад хэлэхгүй яасан юм? 2улаа хамтлаг байгуулъя” гэж байна. Хариуд нь би “За тэгье, хэд хоногоос ярья” гэсэн. Урьд нь бид 2 найз найз гэж зөндөө л явж, Гантулга MTV-гээс бичиж авсан rap клипнүүдийг зөндөө л үзэж баясдаг байсан атлаа дуулъя гэж хэзээ ч ярьж байгаагүй. Түүнээс хойш ингээд цаг гарвал, боломж олдвол нэг хоолойгоо бичүүлсэн барьсан болоод явж байна даа, хөөрхий. Нэг их гийгүүлсэн гайхуулсан юм байхгүй ээ. Тэгэхдээ яах вэ гайгүй, оргүй ч гэсэн охинтой.
      
     Хөөрхий, нэг цомгийнхоо барааг харчих юм сан. Цомог бараг худлаа болж байгаа шүү нөхөд өө. Шалтгаан нь мэдээж мөнгө, угаасаа. Мөнгөгүй бол хэн ч биш гэсэн хуулийн дагуу. За за тэгээд болбол тэгээд тэр л биз. Ямар ч байсан бид хоёрын дуу таныг бага ч гэсэн хөгжөөж, амьдралын тан ганцхан мөчийн ч болтугай арынх нь soundtrack болж чадсан бол болох нь тэр.
        
     Нээрээ санаснаас опозит гэж Ruff Ryders-д харьяалагддаг байсан Drag-On гэж нэг rapper-ийн анхны цомог “Opposite of H2O” гэдэг нэртэй гарсан нь надад байсан юм. Тэр нэрнээс нь шаачихсан юм аа
      
     Өнгөрсөн жил, яг өдийд Quartz байх аа – Энх Тайван Найрамдлын ордны замын эсрэг талын дэлгүүрээс зуун хорин мянгаар нэг микрофон авсан юм. Ааваас их сүрхий мөнгө зээлж билээ. Сүрхий авсан шигээ буцааж төлсөн ч юм. Үнэндээ аав нэг контейнер авсан чинь дотор нь баахан хугацаа нь дуусаад өтгөрчихсөн литрийн будагнууд байсан юм. Түүнийг л аав зараад олсон мөнгөө ав гэж байна. Тэгэхээр нь ах өнөөдүүлийг нь бүгдийг нь онгойлгоод тунаад өтгөрчихсөнийг нь хутгаад гайгүй хэдтэй нь нийлүүлээд нэг найзыгаа дагуулаад эхлээд Хар Хорин оров оо. Хар Хорингийн үүдэнд хоёулаа сууж аваад орилов. Ганц нэг хүн ирж байна. Нэг ширхэг авч байна. Хангалтгүй санагдав. Тэгэхээр нь кардон цаасан дээр будаг хямд зарж байна гээд бичээд урдаа тавьчихав. Бас л болдоггүй. Манай найз хэлж байна “Маньдаа хэдийг өгч бай. Мань энэ зах дотуур бариад явж нэг үзье”. Би гадаа үлдлээ. Тэгсэн нэг их удалгүй манай залуу өнөө хэдээ далд оруулчихсан “Үлдсэн хэдээ аваад ир гэнэ ээ”. Иймэрхүү маягаар гурван хоног будаг зарж гурван зуун тавин мянган төгрөг хийсэн дээ.
     
     За энэ байна даа, манай муу мик. Зөндөө гарын шүлс тоссон юм хөөрхий. Опозит гээд хуцаад байгаагийн шалтгаан одоо энэ шүү дээ. Өөрсдийнхөө толгойгоор өөрсдийнхөө микрофоноор өөрсдөө дуугаа бичих. Хамгийн чухал зүйл. Түүнээс биш Тугал бид 2 зөндөө гарын нүүр үзсээн хөөрхий. Уулзаж учирсан болгон л цомог гаргаж өгнө гээд л. Жаахан ч байж, хэлсэн бүхэнд нь итгэчихнэ. Тэгээд л ухаан суусан даа. Ямар ухаан бэ? гэвэл чи л өөрийнхөө юмыг хийхгүй юм бол өөр хэн ч чиний юмыг хийж өгөхгүй.
     
      Анхны бичлэг Quizda байсан. B Production-д байхдаа хийсэн дууны санаагаар Болдод үг бичээд өгчихсөн байдаг юм даа. “Хайрт минь чи миний амьдралын гол дүр” ч гэх шиг. Бид хоёрт бичлэг хийлгэх мөнгөгүй улмаас хадгалагдаад бүр цээжинд үлдчихсэн зөндөө дуу байдаг байсан ба тэдний нэг нь “Савангийн дуурь”. Quizda-гийн тэмцээнд Тугал түрүүлээд (бид хоёр бацаан байсан л даа, яалт ч үгүй. Quizda-г лалар гэдгийг хэн мэдлээ) бид хоёр энэ дуугаа нэг дуулж үзүүлж байсан юм. Тэгсэн өлөн хулгайч “Энэ чинь гоё санаа байна” гээд шаагаад байсан дараа нь яг шаадаг юм даа. За тэгээд өнгөрсөн хойно хуцаад байх нь ч хаашаа юм. Ямар ч байсан зүв зүгээр байсан бол бүх юм зүв зүгээр л байх байсан.
      
      Анхны бичлэгийн аяыг манай дүү хийсэн. Ямар ч хулгай биш. Нэг зүйлийг нэмж хэлэхэд хулгайн дуу гэдгийг жаахан зөв ойлгох хэрэгтэй байна аа. Хулгайн дуу гэж дуучин Болд Хайрын Хүч хэмээх албан ёсны цомогтоо Нүд Чинь Хайр Харуулна гэдэг дуугаа Mario-гийн Let Me Love You гэдэг дууний хэдэн нотийг нь Баярхүүтэй сууж байгаад өөрчилснийг хэлэхээс биш бидний нетээс татсан instrumental дээр өөрсдийгөө represent хийж үглэсэн хэдэн дууг хэлдэггүй юм аа. Бид албан ёсны цомог гаргавал хэзээ ч тийм зүйл хийхгүй. Бид зүгээр л дуртай зүйлээ хийж байна, үглэж байна. Энэ бол гудамжны урлаг. Бид гэнэт дуулмаар санагдвал гэнэт л дуулна. Юун дээр ч хамаагүй. Албан ёсны, амин хувийн гэдэг хоёр зүйлийг ялгаж салгасны эцэст “Хулгай, Солгой” гэж хуцна уу зарим нэгэн нь.
      
      Хамгийн гол хөгжмийн чиглэлээр Оросд сургууль төгссөн хүн ая шаахаас өөр зүйл хийж чадахгүй байгаа нь зүгээр л монголчуудыг доромжилж байгаагаас ялгаа юу байх вэ? Угаасаа зохиохоос дуурайх нь амархан л даа. Тэгээд ч нэг их хөдөлмөр заралгүй гаргасан дууг нь усан тэнэгүүд сонсоод ашгийг нь хангаад байгаа болохоор тэд ч хэзээ ч зогсохгүй улам л лавших болно. За за бүр дургүй хүрчлээ. Малнуудын талаар бодсоор байтал.
      
     Одоогоор Опозит хийсэн юмгүй ээ. Би явахаасаа өмнө хэдэн дуу бэлэн болгох гээд л гүрийж байна. Энэ Дассан Сэтгэл гэж ямар ч засваргүй зүгээр л бичлэг. Хүнд сонсуулах гээд тавьчихсан юм. Гүйцэд бэлэн болоод бас та нөхдийн сонорт хүрнэ гэж найдаж байна.

Гантулга -н ярилцлаганаас:

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Анх Опозит хамтлаг хэрхэн байгуулагдаж байсан талаар болон хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй дурсамжуудаасаа хуваалцаач?
Сайн сайн байна уу? Энэрэл бид хоёр анх бэлтгэл ангид ороод 4-р анги хүртлээ хамт сурсан юм. 1-р ангидаа мортал солилцож тоглодог хүүхдүүд байлаа. Анх 8-р ангид байхад Энэрэл шинэ жилээр хэдэн хүүхдүүдтэй цуг нэг дуу хийчихсэн байж байсан юм. Тэр үед дуулахыг нь хараад чи дуулдаг байсан юм уу гээд л бид хоёр ярьж байгаад дуу бичүүлэх болсон. Тэрнээс өмнө кабелын суваг гарч ирснээс хойш MTV Jams гээд 7 хоногт ганц удаа нэг цагт гардаг нэвтрүүлгийг би приставкан дээр бичиж аваад Энэрэлд үзүүлж баясдаг байсан юм. Тэр үед хэн нь ч дуулна энэ тэр гэж боддоггүй байсан юм. Тэгээд анх 2003 байна уу 2004 онд дуу бичүүлж үзсэнээс хойш хамтлаг болсон юм.
Яагаад Опозит гэдэг нэр өгөх болсон юм бол?
Хамгийн анх 14 гэдэг нэртэй байсан юм. 1 сарын 4нд хамтлагаа анх байгуулж байсан болохоор. Нэрэнд нээх ач холбогдол өгөх биш тэгж явж байгаад 2000 оны эхээр Ruff Ryders гээд бүлгэм эд хүчээ авч байхад Drag On гээд тэр бүлгийн нэг залуугийн opposite of H20 гэдэг цомог бид хоёрт байсан юм тэрнээс л Опозит гээд хусчихсан юм. Нээрээ анх Опозит гэсэн нэртэй байсан гэхэд болно. Дараа нь B production-д ороод хүчээр шахуу Шоо гэдэг нэртэй болсон. 2006 онд B Production орсон байхаа. 
B Production-д ороод хэр удаан дуулсан бэ? Яаж яваад B Production-тай холбогдов?
Quiza тэр үед тэмцээн зохиож байсан юм. C1 ТВ-р байсан шиг санагдаж байна. Хамт дуу хийх хүнээ шалгаруулах маягийн. Тэр тэмцээнд нь би түрүүлээд “Буруу” гэдэг дууг хамт дуулахаар болсон юм. Тэгээд бичгэн дээрээ Энэрэлийг хамт дагуулж очоод тэгээд гурвуулаа тэр дууг бичүүлж дуусгасан. Тэр үед Бадарууган агсны хүү Мөнгэрэл гэдэг залуу тэнд дууны инженер хийж байсан. B Production дөнгөж нээгдэж байсан үе нь л дээ. Тэгээд бид 2-г сайн байна. Та 2 энд гэрээтэй ажиллах уу гээд санал тавьсан. Quiza болохоор наанаа ороод дэмий гэж байсан. Надтай хамт бай, дэмжиж ажиллая гээд бараг тэр нь ч зөв байсан байх л даа. Тэр үед 2 нус жаал чинь гоё студи хараад өөрсдийнхөө юмыг хийхээ л бодсон. Дараа нь зурагт үзэж байхад Quiza нэвтрүүлэг болгон дээр B Production миний гаргаж ирсэн 2 хүнийг авсан ч гэх юм уу ямар ч байсан муулаад яваад байх нь харагдсан. Тэгээд л B Production-д ороод жил болсон ганц клиптэй уг нь гэрээн дээрээ бол 1 жилд нэг цомог 1 тоглолт гэж байсан. Аль аль нь бүтээгүй. Энд тэнд төрсөн өдрийн бэлэг болоод Шоо хамтлаг явдаг байсан. Очиж дуулдаг гэх юм уу даа. Тэгээд ахиад нэг дуудахад нь чадахгүй гэж хэлээд л тэр газар ахиж очоогүй.
Микрофон тооллын 3-р он цомог хэрхэн бүтсэн талаар хуваалцаач? Цомог бүтэх явцад элдэв хүндрэл гарч байв уу?
Цомог бүтэхэд ямар ч хүндрэл байгаагүй. Тэр цомог бол манай өрөөн дотроос гарсан цомог л доо. Их олуулаа чихэлдээд л. Наана нь дуу бичээд л, цаана нь мах шарж идэж инээж баясч байгаад л хийчихсэн цомог. 3-н жил гэдэг нь тэр Микрофоныг аваад 3 жил болсон болохоор нь тийм нэр өгчихсөн. Тэр үед жинхэнэ сэтгэл хөдлөлөөр бүтэж байсан дуунууд бас чанарын хувьд ч гэсэн өөрсдөө янзалсан гэхэд хэр баргийн студийг дагуулхааргүй л болсон гэж боддог юм.
Тэр микрофоны талаар дэлгэрэнгүй яриач хө?
Урьд нь Энэрэл дэлгэрэнгүй бичсэн байна лээ. Тэгээд ч студи зорьж очихгүйгээр дуу хийнэ гэдэг аягүй тааламжтай байсан. Өөр ч одоо микрофоны талаар юу ярихав дээ. Сайн мэдэхгүй байна. “Шүрээ” гэдэг микрофон байсан юм хэ хэ. 120000-р авсан санагдаж байна. Одоо Энэрэлд байгаа эсвэл эвдэрсэн байгаа.
Надад тэр микрофон танай хамтлагийн хувьд нэлээдгүй үнэ цэнэтэй санагдаад байна л даа.
Тийншдээ. Хурдан дуугаа хийхээс авахуулаад яг тухайн үеийн сэтгэгдэл алга болчхоогүй байхад тэгээд дуулчхаж болдог хэзээ ч хамаагүй дуу хийдэг байсан шөнө өдөр гээд л. Тэгээд л ганц нэг пиво барьчхаад нэг ая тавиад л хоорондоо юу ч ярихгүй бичихэд бараг нэг санаа гардаг байсан. Эсвэл нэг тиймэрхүү юм чамд бодогдож байна уу гээд 2 талд бичихэд нэг юмыг 2 талаас харсан бүтээл гарчихдаг байсан. Тэгээд үглэдэг гэхээрээ үнэ цэнэгүй үгнүүд байх ёсгүй л гэж боддог байсан.
Сүүлийн үед Опозит хамтлагийг салсан, хоорондоо муудалцсан гэх мэт шум, ярианууд гадуур мэр сэр яригдах болсон энэ талаар үнэн зөв бодитой мэдээлэл өгөөч?
Эр хүмүүс хоорондоо нээх муудаад байх нь ч юу байхав. Тэгэхдээ ер нь хамт дахиж бол дуу хийхгүй ээ. Энэрэлийг USA-д байх хооронд өөр хүмүүстэй дуу хийгээд явдгаараа явж л байсан. Тэгээд хүмүүсийн нэг хэцүү юм нь ганцаараа дуулахаар бусдыг нь нэхээд байдаг ч юм уу тэгдэг юм байна лээ. Тэгээд хоёр хүнтэй хамтлаг чинь 50 хувь нь байхгүй бол бас л эвгүй л байх л даа. Тэгээд өөр дуучид уран бүтээлчидтэй хамтрах нь хамтраад нэг цомог, нэг тоглолт ямар ч байсан хийж үзлээ. Яваандаа Опозит биш  Гантулга гэдэг хүнийг хүлээж авдаг болох байлгүй дээ л гэж бодож байна.
Гантулга өөрийнхөө талаар яриач. Ямар хүүхэд байв?
Байдаг л хүүхэд байлаа. Одоо ч байж л байна. Хөгжим их сонсдог хүүхэд байлаа. Миний нагац эгч надаас 10-р эгч, ээж, аав голцуу гадагшаа явдаг байхад тэр эгчтэйгээ бас эмээ өвөөтэйгээ өссөн. Тэр эгч кино паркат ажиллуулдаг тэнд нь тэгээд 9-н жорын хамтлаг дуучдын тоглолт энээ тэрээ байдаг байсан. Бүүр мэдээ ороол Twenty four Seven, Ace of Base, Metallica гэх мэт тоглолтуудыг үзээд суучихдаг байсан. Аав ч бас хөгжимд элэгтэй, эгчийгээ дагаж Америк тэр үеийн техно дуунууд, аавыгаа дагаж Виктор Цой энэ тэр гээд орос дуунууд сонсдог. Ер нь монгол дуунаас нээх үлгэр жишээ авч байгаагүй. Тэгээд каблийн суваг гарч ирээд MTV Asia гэдэг суваг гарахад л бас одооных шиг хүссэнээ сонсож болдоггүй юм аа гэхэд мэдээлэлтэй болсон. 1-р ангиас хойш л кабле гарсан юм даа. 1996 он хавьцаа тэгээд л Bone Thugs бас Puff Daddy гээд тэр үед түлхүү гардаг байхад нь л шимтэж үздэг байсан.
Таныхаар хөгжим гэдэг үгийг ганц үг эсвэл өгүүлбэрээр илэрхийлбэл?
Опозитын дуу минь гээд нэг дуу байдаг юм. Бас л зугаацаж хийж байсан дуунуудын нэг. Тэрэн дээр л хөгжим бол ус агаар, хөгжим бол сайхан хүүхэн гээд хэлж байсан. Хөгжим хийдэг хүн бол хөгжим сайн сонсож байх хэрэгтэй. Би бол юу ч хамаагүй сонсоно. Бүгдийг нь сонсоно. Бүгдийнх нь талаар судална. Би ч өөрөө дуучин биш хөгжим сонсдог л хүн. Дээр нэг зурагт үзээд сууж байхад нэг хип хоп хамтлагийн залуу гадаад хөгжим сонсдоггүй гэж авч байсан. Хүмүүсийн нийтлэг болсон одоогийн Junk дуунууд сонсдог ч гэх шиг. Сонсож байгаа хөгжим нь тийм байхад угаасаа тийм гэхэд бас арай хэцүү дуунууд тэд нараас нь гараад тэрийг нь хүмүүс таашаагаад байх нь аргагүй л байх.
Таны мөрөөдөл чинь? Энэ амьдралдаа хүн болгон л ямар нэгэн зүйл хийж бүтээхийг хүсдэг байх. Харин таны хийж бүтээхийг зорьсон зүйл чинь юу вэ?
Мөрөөдөл ч юу байхав зорилго гэвэл, сайхан хангалуун амьдарч байгаад юундаа ч хорогдохгүй үхмээр байна. Тэгэхдээ англи хэлээ ус цас шиг болгочхоод дууг хийдэг газар нь сонсдог хүмүүст нь хүргэж үзэх юмсан гэж боддог. Өөрөөр хэлбэл гадагшаа дуугаа гаргах тэгэхдээ нээх боломжгүй зүйл ч бас биш байх гэж хааяа боддог.
Мэдээж бололгүй яахав. Таны бодлоор УБ хотын залуус ямар байгаасай, УБ хот минь ямар байгаасай гэж боддог вэ?
Ер нь насанд хүрээд ирэхээр санаа зовох юм их болдог юм байна. Саяхан бацаан байхад юу ч боддоггүй байж. Залуус гоё байна. Гоё байна. Тэгэхдээ ууж идэх, унтаж хэвтэх нь ихэдсэн. Гэхдээ мундаг залуучууд зөндөө байгаа байгаа. Орой 10 өнгөрөөгөөл нэл согтуу хүмүүс. Нэг л их бие биерүүгээ ассан хүмүүс. Жаахан юман дээрээс болоод л зодолдоно хэрэлдэнэ. Эсвэл гайгүй байгаа нэгнээ муулна. Монгол хүний зан юм байлгүй дээ.
Саяхан "Албаар гаргасан album" гээд шинэ цомог гаргасан байсан. Цомгийнхоо талаар мэдээлэл өгөөч. Ямар үнэтэй хаана зарагдаж байгаа болон яагаад ийм нэр өгсөн гээд?
Цомог Т  records studio-д ихэнх бичлэг хийгдсэн. Мөн Очир film studio хамтарч ажилласан. Тэгээд зорьж гаргасан юм болохоор албаар гаргасан албум гэж нэр өгсөн. Албаар албаар гэж манай найз нарын дунд хэрэглэгддэг үг. Хүмүүс харин санамсаргүй гаргасан юм бишүү хөгшөөн энэ тэр гэж байна лээ. Санамсаргүй байгаад цомог хийчихдэг бол мундаг юм бишүү гэдэг шиг. Тэгээд олон хүмүүс оролцсон, нэг хүний нэрэн доорх л цомог болсон доо. Бүгдийг нь өөрөө санаачилж хийсэн болохоор тааламжтай л байна. Цомог тоглолт тавигдсан болохоор дараагийнхаа л ажилд орох гээд л байж байна даа.  Яг одоо Hi-Fi-д зарагдаж байгаа байх 8000 төгрөгөөр. UBS CD shop гэж MAXMALL-н 4-н давхарт байдаг тэнд бас зарагдана маргаашнаас. Тэгээд 2be1 гээд хувцасны дэлгүүрт 1000 нэрийн хажууд байдаг. Тэнд бас зарагдана.
За баярлалаа, тантай ярилцахад таатай байлаа. Танд уран бүтээл ажил үйлсийн өндөр амжилт хүсье.
За баярлалаа хө.

Мэдээлэл бэлтгэсэн : *St@[R]*

1 comments:

 
Back to top!